Written by Tsetsegmaa Category: Дотоод
Published on 10 May 2011 Hits: 1680
Print

“ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ХӨТӨЧ” сургалтын зүгээс санал болгож буй сургалтын ерөнхий хөтөлбөрүүд

Асар их хурдацтай өөрчлөгдөж буй бизнесийн орчинд өрсөлдөх чадвараа хадгалан тогтвортой ажиллахын тулд компаниуд өнөөдөр байр байшин, техник технологоороо биш чадвартай ажиллагчдаараа өрсөлддөг болжээ. Өнөөдөр бизнесийн ертөнцөд алдар нэрээ цуурайтуулж байгаа компаниудын амжилтын үндэс нь ажиллагсдынхаа сургалт, хөгжилд асар их хөрөнгө оруулалт хийснээр тэдний мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлэн МЭДЛЭГТ СУУРИЛСАН СУРАЛЦАГЧ БАЙГУУЛЛАГЫГ БИЙ БОЛГОН гайхамшигтай үр дүнд хүрч байгаа нь аль хэдийн нууц биш болжээ. Манай сургалтын төвөөс сургалтын энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд нийцүүлэн дараахь богино хугацааны эрчимжүүлсэн сургалтуудыг Та бүхэнд санал болгож байна. Манай багш сургагч нар нь хувийн секторт болон олон улсын байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай, онолын төдийгүй практикийн өргөн мэдлэгтэй, барууны хөгжингүй орнуудад урт, богино хугацааны сургалтад хамрагдаж мэрэгжил дээшлүүлсэн хүмүүс байдаг бөгөөд тэд Та бүхэнтэй өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцахад бэлэн байна.


БАЙГУУЛЛАГЫН АНХАН ШАТНЫ УДИРДЛАГАД ЗОРИУЛАН САНАЛ БОЛГОЖ БУЙ БАГЦ СУРГАЛТУУД

Зорилго: Компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой ажиллагааг хангаж ажиллахад тухайн байгууллагын анхан шатны менежерүүдийн үүрэг, роль асар их гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа. Байгууллагын зорилго зорилтууд, стратегийгфронт”-ын шугам дээр хэрэгжүүлэгчийн хувьд тэднээс байгууллагын амжилт ихээхэн хамаардаг. Анхан шатны менежерүүдийн мэрэгжлийн болоод менежментийн ур чадвар хэдийчинээ сайн байна байгууллагын амжилт төдийчинээ өндөр байдаг. Манай төвөөс анхан шатны менежерүүдэд зориулан явуулж буй энэхүү багц сургалт нь тэдний олон талт үйл ажиллагааг хамраад зогсохгүй менежер хүний зайлшгүй эзэмших ёстой мэдлэг, ур чадварыг богино хугацаанд олгоход чиглэгдэж буй юм.

Санал болгож буй сэдэв: Хүний нөөцийн менежмент, менежмент, маркетинг, харилцагчийн үйлчилгээ, борлуулалтын удирдлага, багийн удирдлага


Байгууллагын менежер бүр Хүний нөөцийн менежер болох нь:

v ХНМ-ийн тухай ойлголт

v Ажлын байрны шинжилгээ ба тодорхойлолт

v Хүний нөөцийн төлөвлөлт ба ашиглалт

v Хүний нөөцийн бүрдүүлэлт ба сонголт

v Хүний нөөцийн сургалт ба хөгжил

v Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем

v Цалин ба шагнал урамшууллын систем

v Хөдөлмөрийн харилцаа

Менежерийн үндсэн чиг үүргүүд буюу зайлшгүй эзэмших ур чадварууд:

v
Менежментийн үндсэн ойлголт
v
Төлөвлөлт-менежментийн үндсэн чиг үүрэг болох нь
v
Зохион байгуулалт-менежментийн үндсэн чиг үүрэг болох нь
v
Мотиваци-менежментийн үндсэн чиг үүрэг болох нь
v
Манлайлал-менежментийн үндсэн чиг үүрэг болох нь
v
Хяналт-менежментийн үндсэн чиг үүрэг болох нь
v
Нөхцөл байдалд шинжилгээ хийх болон шийдвэр гаргах ур чадвар
v
Харилцааны ур чадвар түүнийг сайжруулах нь


Борлуулалтын менежмент ба борлуулалтыг өсгөх стратегиуд:


v
Холбоо тогтоох үе шат
-
Харилцах хүнтэйгээ холбоо тогтоох, таатай уур амьсгал бий болгох, зэрэг харилцан нөхцөлдсөн холбоог хэрхэн бий болгох
v
Дүн шинжилгээний үе шат
-
Харилцагчийн хэрэгцээ, учир шалтгааныг ойлгох
v
Санал
-
Танин мэдсэн учир шалтгаан, хэрэгцээний үндсэн дээр харилцагчийн ашгийг тодорхойлох
v
Шалгалт
-
Асуулт хэрхэн тавих
v
Төгсгөл
-
Борлуулалт хийх хүсэл сонирхлыг таних
v
Хүч оруулагч
-
Харилцагчийг борлуулалтанд харамсахаас нь урьдчилан сэргийлж, сайшаан батлах тухай зөвлөмж өгөх
v
Хөндлөн борлуулалт
-
Нэмэлт хэрэгцээний дохио тэмдэг
-
Хөндлөн борлуулалт хийх боломжуудыг судлах

Харилцагчийн үйлчилгээний удирдлага буюу харилцагчийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах стратегиуд:
v
Харилцагчийн үйлчилгээ ба байгууллагын санхүүд үзүүлэх нөлөө
v
Харилцагчийн үйлчилгээ зан харилцааны урлаг болох нь. Гадаад ба дотоод харилцагчид
v
Харилцагчийн хүлээлтийг удирдах нь
v
Зан харилцаа
v
Байгууллага доторх нөлөө:
-
Харилцагчийн үйлчилгээний хоёр түвшин
-
Харилцагчийн санал хүсэлтийг баримтжуулах нь
v
Хувь хүний шинж чанарууд:
-
Бусдыг сонсох чадвар
-
Утсаар ярих чадвар
-
Ярилцах чадвар
v
Ууртай харилцагчтай ажиллах нь

Маркетингийн удирдлага: Орчин үеийн чиг хандлагууд, Бизнесийн ертөнцөд сүүлийн үед баримталж буй маркетингийн стратегиуд

v Уламжлалт маркетинг
- 4
Р, 7Р, 4С
-
Маркетингийн алтан гурвалжин

v Орчин үеийн маркетингийн хандлага
-
Харилцагчид төвлөрсөн маркетинг
- PDB

v Өрсөлдөх давуу талыг олох
-
Зах зээлийн бүтэц, Өрсөлдөгчийн анализ
-
Өрсөлдөөнөөс давуу талыг бий болгох
-
Өрсөлдөөний төрлөө гаргах
-
Багаар жишээн дээр ажиллах/

v Латерал маркетинг
-
Зорилго
-
Латерал маркетингийн арга техникууд

v Интернет маркетинг
-
Нөхцөл байдлын шинжилгээ хийх


БАЙГУУЛЛАГЫН ДУНД ШАТНЫ УДИРДЛАГАД ЗОРИУЛАН САНАЛ БОЛГОЖ БУЙ БАГЦ СУРГАЛТУУД


Зорилго: Компанийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд дунд шатны менежерүүдийн гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор тэдэнд орчин үеийн байгууллагыг үр ашигтай удирдахад шаардлагатай мэдлэг ур чадварыг богино хугацаанд олгоход чиглэгдэнэ.

Санал болгож буй сэдэв: Хүний нөөцийн менежмент, Бизнес төлөвлөлт, Баг ба бүлгийн менежмент, Төслийн менежмент, Борлуулалтын менежмент, Худалдааны менежмент, Маркетингийн Менежмент, Харилцагчийн үйлчилгээний удирдлага, Олон улсын худалдаа ба гэрээний эрх зүй

Байгууллагын үнэт баялаг болох Хүний нөөцийг удирдах нь:

v ХНМ-ийн орчин үеийн чиг хандлагууд
v
Ажлын байрны шинжилгээ ба тодорхойлолт
v
Хүний нөөцийн төлөвлөлт ба ашиглалт
v
Хүний нөөцийн бүрдүүлэлт ба сонголт
v
Хүний нөөцийн сургалт ба хөгжил
v
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем
v
Цалин ба шагнал урамшууллын систем
v
Хөдөлмөрийн харилцаа

Бизнес төлөвлөлт:
v Бизнес төлөвлөлт, түүний ач холбогдол, зориулалт
v
Бизнесийн орчин,түүний судалгаа
v
Удирдлага зохион байгуулалтын төлөвлөгөө
v
Хүний нөөцийн төлөвлөгөө
v
Бүтээгдэхүүн/үйлчилгээний төлөвлөгөө
v
Маркетингийн төлөвлөгөө
v Санхүүгийн төлөвлөгөө
v
Хөгжил дэвшлийн төлөвлөгөө

Орчин үеийн менежерийн эзэмших ёстой ур чадвар: Төслийн менежмент

v Төсөл, түүний ангилал, төслийн үзэл баримтлал, санаа төсөлд хүрэх, төслийн менежментийн мөн чанар
v
Төслийн байгууллага ба баг
v
Төслийн судалгаа
v
Төслийн төлөвлөлт
v
Төслийн хэрэгжилтийн үеийн удирдлага
v
Төслийн дуусгавар үеийн удирдлага
v
Дасгал

Худалдааны менежмент:

v Худалдааны мөн чанар, хэлбэр төрлүүд
v
Жижиглэн худалдааны мөн чанар, ангилал
v
Жижиглэн худалдааны өрсөлдөөн
v
Дэлгүүрийн гадаад, дотоод дизайн
v
Дэлгүүрийн худалдаалах барааны нэр төрөл, үйлчилгээ
v
Дэлгүүрт барааны нийлүүлэлтийг зохион байгуулах
v
Дэлгүүрийн технологи ажиллагаа
v
Бараа үйлчилгээг худалдаалах, татгалзалыг даван туулах

Маркетингийн удирдлагын орчин үеийн чиг хандлага:

Бизнесийн ертөнцөд сүүлийн үед баримталж буй маркетингийн стратегиуд

v Уламжлалт маркетинг
- 4
Р, 7Р, 4С
-
Маркетингийн алтан гурвалжин

v Орчин үеийн маркетингийн хандлага
-
Харилцагчид төвлөрсөн маркетинг
- PDB

v Өрсөлдөх давуу талыг олох
-
Зах зээлийн бүтэц, Өрсөлдөгчийн анализ
-
Өрсөлдөөнөөс давуу талыг бий болгох
-
Өрсөлдөөний төрлөө гаргах
-
Багаар жишээн дээр ажиллах/

v Латерал маркетинг
-
Зорилго
-
Латерал маркетингийн арга техникууд

v Интернет маркетинг
-
Нөхцөл байдлын шинжилгээ хийх

Олон улсын худалдаа:

v Олон улсын худалдааны бодлого
-
Тарифын
-
Тарифын бус арга хэмжээ

v Олон улсын худалдааны хэлбэрүүд
Франчайзинг, Лизинг, Лицензийн худалдаа, Инжиниринг, Угтвар худалдаа, Зуучийн худалдаа, Тендер, Бирж, Үзэсгэлэн

v Худалдах, худалдан авах гэрээ
-
гэрээ байгуулахад анхаарах зүйлс
-
гэрээний бүтэц, агуулга


БАЙГУУЛЛАГЫН ДЭЭД ШАТНЫ УДИРДЛАГАД ЗОРИУЛАН САНАЛ БОЛГОЖ БУЙ БАГЦ СУРГАЛТУУД

Зорилго: Орчин үеийн байгууллагыг удирдахад дээд шатны менежерүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулснаар тэдний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор шаардлагатай бизнесийн удирдлагын мэргэшүүлэх болоод хамгийн сүүлийн үеийн байгууллагын үр ашигтай удирдлагын шинэлэг сэдвүүдийн талаар онол, арга зүйн мэдлэг, ур чадварыг богино хугацаанд олгох

Санал болгож буй сэдэв: Үр ашигтай менежмент, Стратегийн удирдлага, Хөрөнгө оруулалтын менежмент, Санхүүгийн удирдлага, Бизнесийн сэтгэлзүй, Хүний нөөцийн менежмент, Бизнесийн харилцааны соёл, Манлайлал, Чанарын нэгдсэн удирдлага(ISO 2000), Тэнцвэржүүлсэн үнэлгээний систем (Balanced Scorecard)

Стратегийн удирдлага:

v Стратегийн удирдлагын процесс
v
Хэтийн төлөв, эрхэм зорилго, зорилтууд, стратегийн сонголт
v
Гадаад ба дотоод орчны шинжилгээ
v
Бизнесийн стратегиуд
v
Стратегийн хэрэгжилт ба байгууллагын бүтэц зохион байгуулал
v
Стратегийн хэрэгжилт: төсөв, бодлого, журмууд, шилдэг туршлагууд
v
Стратегийн хэрэгжилт: байгууллагын соёл ба манлайлал
v
Стратегийн хяналтын систем
v
Стратегийн өөрчлөлтүүд

Үр
ашигтай менежмент:

v Орчин үеийн менежментийн үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлага
v
Удирдлагын арга ба механизм
v
Удирдлагын үр ашигтай шийдвэр гаргалт
v
Ажил хэрэгч цуглааныг үр ашигтай зохион байгуулах нь
v
Байгууллагын амжилтад мотивацийн гүйцэтгэх үүрэг
v
Хүн ба бүлэг удирдлагын субъект, объект болох нь
v
Удирдагч ба захирагдагчид, ажиллагч хүн ба түншүүдийн харилцан үйлчлэл, харилцаа
v
Нөхцөл байдлын удирдлага
v
Байгууллагын менежментийн үр ашиг
v
Шинэчлэлийн удирдлага

Хөрөнгө оруулалтын менежмент:
v Байгууллагын хөрөнгө оруулалтын стратеги
v
Байгууллагын бодит хөрөнгө оруулалтын удирдлага
v
Байгууллагын санхүүгийн хөрөнгө оруулалтын удирдлага
v
Байгууллагын хөрөнгө оруулалтын нөөцийг бий болгох

Санхүүгийн удирдлага:
v Санхүүгийн удирдлага, түүний зорилго, үүрэг
v
Санхүүгийн тайлангийн шинжилгээ
v
Санхүүгийн төлөвлөлт
v
Мөнгөн хөрөнгийн удирдлага
v
Авлагын удирдлага
v
Бараа материалын удирдлага
v
Богино, дунд, урт хугацааны санхүүжилтийн удирдлага
v
Хувьцаагаарх санхүүжилт
v
Ноогдол ашгийн бодлого

Бизнесийн сэтгэл зүй:

v
Менежмент ба сэтгэл зүй
v
Бие хүний сэтгэл зүйн онцлог
v
Дасгал
v
Сэтгэлзүйн оношилгоо, түүний аргууд
v
Дасгал
v
Ажлы байран дахь стресс, түүнийг тайлах
v
Дасгал

Бизнесийн харилцааны соёл:
v Бизнесийн харилцаанд баримтлах зарчмууд
v
Менежерийн соёл, түүний ангилал
v
Албан харилцааны баримт бичгийн төрөл ба боловсруулалт
v
Бизнесийн уулзалт ба ярилцлага
v
Дипломат ёслол
-
мэндлэх, хүндлэх
-
нэрийн хуудас хэрхэн хэрэглэх
-
хувцаслалт
-
гар цайлгах ёс
-
зоог хүлээн авалтанд анхаарах зүйл

Манлайлал:
v Манлайлал гэж юу вэ? Манлайлагч болон менежерийн хоорондын ялгаа
v
Манлайлагч, удирдагчийн үүрэг роль, хүлээх хариуцлагууд
v
Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн манлайллын заг-варууд болон түүнийг ажил дээрээ хэрэгжүүлэх нь
v
Манлайлах ур чадвараа хөгжүүлэх нь
v
Ажиллагсадтай холбоотой асуудлыг оновчтой шийдвэрлэх нь
v
Багийн гишүүдийн потенциалыг дээд зэргээр ашиглах

Чанарын Нэгдсэн Удирдлага:
v ЧНУ-ын талаарх ерөнхий ойлголт (нэр томъёонууд, ЧНУ-ын ерөнхий зарчмууд)v Бизнесийн процессийн тасралтгүй сайжруулалт (тасралтгүй сайжруулалтын цикл, процессийн загвар, процессийн удирлага, хэмжигдэхүүнүүд, баг бүрдэлт, харилцаа холбоо, асуудлыг шийдвэрлэх нь)v ЧУС-ийн стандартууд ISO 9000
v
Чанарын дэд бүтэц (үйлчлүүлэгч-нийлүүлэгчийн хамтын ажиллагаа, Байгууллагыг бүхэлд нь хамрах оролцооны систем, Bechmarking, сургалт)
v
Стратегийн чанарын удирдлага (удирдлага-манлайлал, харилцагчид төвлөрөх нь)v Чанарын удирдлагын төлөвлөлт
v
ЧНУ-ын хэрэгжилт (бэлтгэл ажил, эхлэл, өргөжилт, нийлүүлэн цогц систем болгох нь)

Тэнцвэржүүлсэн үнэлгээний систем (Balanced Scorecard)
v Тэнцвэржүүлсэн үнэлгээний системийн талаарх ерөнхий ойлголт: Balanced Score Card гэж юу вэ?
v
BSC компанийн стратегийг хэрэгжүүлэх хэрэгсэл болох нь Хөгжингүй орнуудад байгууллагууд BSC-ыг өргөнөөр нэвтрүүлэх болсон шалтгаан
v
BSC-ын гүйцэтгэлийг хэмжих хэмжээс буюу 4 төрлийн хэмжигдэхүүний тухай
v
Байгууллагын болон бизнесийн стратегид нийцэхүйц BSC системийг бий болгох нь
v
BSC-ын мэдээллийн систем
v
BSC менежментийн процесс болох нь: Процессийн диаграм
v
BSC-ын тусламжтайгаар байгууллагын өөрчлөлтийн процессийг удирдан хэрэгжүүлэх нь

НИЙТЛЭГ ХӨТӨЛБӨР

Зорилго: Захирал, инженер, мастер, гүйцэтгэх ажилтан, ажилчин, хувь хүмүүс хэн ч байсан хамтран ажиллах, аливаа төлөвлөсөн ажлаа цаг хугацаандаа хийж гүйцэтгэх, чөлөөт цагаа зөв ашиглах, тэдний хөгжил, үр ашигтай үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор сүүлийн үеийн шинэлэг сэдвүүдийн талаар онол, арга зүйн мэдлэг, ур чадварыг богино хугацаанд олгох

Санал болгож буй сэдэв: Бүлэг /баг/-ийн менежмент, Цагийн ба хувь хүний зохион байгуулалтын менежмент, Жижиг бизнесийн менежмент болон бусад

Бүлэг /баг/-ийн менежмент:
v Баг, багийн тухай ойлголт. Баг бүрдэлтийн үе шатууд
v
Багийн хэм хэмжээ, түүний гүйцэтгэх үүрэг. Багийн гишүүдийн үүрэг, роль
v
Багийн үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлс /байгууллага, баг, хувь хүн/
v
Багийн дотоод зөрөлдөөн, түүнийг шийдэх арга замууд

Цагийн менежмент ба хувь хүний хөгжил, зохион байгуулалт:
v Цагийн менежментийн тухай ойлголт. Цаг төлөвлөлтийн мөн чанар, зарчмууд
v
Хувийн ба ажил албан тушаалын календарьчилсан төлөвлөгөө
v
Хувь хүний хөгжил ба зохион байгуулалт

Жижиг бизнесийн удирдлага:
v Жижиг бизнес, түүний онцлог, ангилал
v
Жижиг бизнесийн санааг хэрхэн олох, хэрхэн эхлэх
v
Жижиг бизнесийн удирдлагын онцлог

Мэдлэгийн менежмент:
v Мэдлэгийн менежментийн тухай
v
Мэдээлэл ба мэдлэгийн менежмент
v
Мэдлэгийн менежментийн хэрэгжилт

Дижитал мэдээ

Статистик үзүүлэлт

Өнөөдөр6
Өчигдөр7
Энэ долоо хоногт97
Энэ сард364
Нийт9005

Санал асуулга

Хүний нөөцийн менежерийн анхан шатны сургалт - 33.3%
Хүний нөөцийн менежерийн мэргэшүүлэх сургалт - 33.3%
Хүний нөөцийн чиглэлээр модулийн сургалтууд - 0%
Сургагч багш, коучингийн сургалт - 33.3%
Бусад - 0%

Total votes: 3
The voting for this poll has ended on: 20 Jun 2011 - 03:29