“Хөгжил дэвшлийн хөтөч” сургалтын төв нь Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоо(МХНММХ)-той хамтран хүний нөөцийн салбарт ажиллаж байгаа менежер, ажилтнуудад зориулан “Хүний нөөцийн менежерийн ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг 2012оны 2-р сарын 1-наас 2-р сарын 10-ныг дуусталажлын бус цагаар; “Насанд хүрэгчдийн сургалтын арга зүйгээр мэргэшүүлэх сургагч багш бэлтгэх сургалт” 2-р сарын 1-нээс тус тус зохион байгуулах гэж байна.
Сургалтыг сүүлийн 10-15 жил байгууллагын хөгжил, хүний нөөцийн удирдлага, бизнесийн сэтгэлзүйн чиглэлээр мэргэшсэн бөгөөд монголын томоохон арилжааны банк, бизнесийн байгууллага, засгийн газрын яамд, жижиг бизнес зэрэг салбаруудад зөвлөхөөр ажилласан практик туршлагатай менежментийн мэргэшсэн үндэсний зөвлөх, сургагч багш нарын баг явуулна.
Бүртгэл:2012 оны 1-р сарын 16-нээс эхлэн ажлын цагаар явагдана.
Холбоо барих утас: 311613, 99242318