Written by Tsetsegmaa Category: Мэдээлэл
Published on 27 January 2012 Hits: 46
Print

 

Зорилго:Байгууллагын менежментийн салбарт ажиллаж буй мэргэжлийн зөвлөхүүд хүний нөөцийн удирдлагын зөвлөгөө өгөх талаар харилцан мэдээлэл, туршлага солилцох замаар чадавхиа дээшлүүлэх

Зохион байгуулагч: “Хөгжил дэвшлийн хөтөч” ТББ

Илтгэгч:  Ц.Цэцэгмаа (менежментийн мэргэшсэн зөвлөх)

                 Б.Шүрэнцэцэг (зөвлөх)

Хэзээ:2012  оны 1-р сарын 31-ны өдөр, цаг: 14.00-17.00

Хаана:СБД, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-2, “Таван богд” плаза төв,   

             209 тоот (“Хөгжил дэвшлийн хөтөч” төвийн сургалтын байр)

Оролцох зорилтот бүлэг: ММЗХ-ны гишүүн-зөвлөхүүд

Оролцогчдын тоо: 20

Бүртгэл: 2012 оны 1-р сарын 30-ны 18 цаг хүртэл 

Холбоо барих: Утас:311613,99242318

                            Вэб сайт: www.monhrm.mn

                            Е-mail:     This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

2012 оны 1-р сарын 31ийөдрийн семинарын дэлгэрэнгүй хөтөлбөр

13.30-14.00   Бүртгэл

14.00-14.10   Семинарын нээлт

14.10-14.50   Хямралын нөхцөлд хүний нөөцийн зөвлөгөө өгөх онцлог

15.50-15.30   Ярилцлага

15.30-15.45  Цайны цаг

15.45-16.30   ЖДБ-ийн байгууллагад ХН-ийн зөвлөгөө өгсөн туршлагаас

16.30-17.00  Ярилцлага, хаалтын ажиллагаа

 

 Жич: Оролцогчдоос бүртгэлийн хураамж 5000авах ба түүнийг цайны завсарлага, байрны түрээсийн хөлсөнд  зарцуулах болно. Семинарт оролцох бол утсаар болон майлээр заавал бүртгүүлнэ. 

 
Written by Tsetsegmaa Category: Мэдээлэл
Published on 27 January 2012 Hits: 42
Print

 

“Хөгжил дэвшлийн хөтөч” сургалтын төв нь Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоо(МХНММХ)-той хамтран хүний нөөцийн салбарт ажиллаж байгаа менежер, ажилтнуудад зориулан “Хүний нөөцийн менежерийн ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг  2012оны 2-р сарын 1-наас 2-р сарын 10-ныг дуусталажлын бус цагаар; “Насанд хүрэгчдийн сургалтын арга зүйгээр мэргэшүүлэх сургагч багш бэлтгэх сургалт” 2-р сарын 1-нээс  тус тус зохион байгуулах гэж байна.

Сургалтыг сүүлийн 10-15  жил байгууллагын хөгжил, хүний нөөцийн удирдлага, бизнесийн сэтгэлзүйн чиглэлээр мэргэшсэн бөгөөд монголын томоохон арилжааны банк, бизнесийн байгууллага, засгийн газрын яамд, жижиг бизнес зэрэг салбаруудад зөвлөхөөр ажилласан практик туршлагатай  менежментийн мэргэшсэн үндэсний зөвлөх, сургагч багш нарын баг явуулна.

 

Бүртгэл:2012 оны 1-р сарын 16-нээс эхлэн ажлын цагаар явагдана.                           

Холбоо барих утас: 311613, 99242318

 
Written by Tsetsegmaa Category: Мэдээлэл
Published on 06 January 2012 Hits: 94
Print

2-  Ажил хэрэгч ярилцлага. Б. Оюунтуяа: “Хүний нөөцийн салбарт ажилласан 8 жилийн ажлын үр   

      дүнгээ үнэлүүллээ”

4-   Хууль тогтоомж. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай (шинэчилсэн найруулга)

7-   Мэдээ мэдээлэл. 2011 оны “Шилдэг хүний нөөцийн менежер” тодорлоо

8-   Д. Нармандах: “Хувийн хэвшил: Ур чадвартай ажилчдын эрэлт, хэрэгцээ”

10- Мэргэжлийн нэр томьёоны үргэлжлэл

11- Ажиллах хүчний судалгаа. Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны

      тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах ажиллах хүчний хэрэгцээ

15- Жишээн дээрх амжилт. Макдональдс: 9-р хэсэг. Макдональдсийн имидж

19- Хүний хөгжил ба өөрчлөлт шинэчлэл. IQ тест гэж юу вэ?

22- Зайны сургалт. Суралцагч байгууллага ба сургалтын хэрэгцээг тодорхойлох

24- Олон улсын байгууллагын үйл ажиллагаа. Чөлөөт худалдааны хэлэлцээр дэх худалдааны

       дэглэм

26- Америкийн ерөнхийлөгчдийн тухай

28- 2012 онд “Хөгжил Дэвшлийн Хөтөч” менежментийн сургалтын төвөөс зохион байгуулах

       сургалтууд

 
Written by Tsetsegmaa Category: Мэдээлэл
Published on 06 January 2012 Hits: 57
Print

 

Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоо /МХНММХ/, МҮЭХ хамтран “Оны шилдэг хүний нөөцийн менежер-2011” ажил мэргэжлийн хоёрдугаар уралдааныг11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд “Чингис” зочид буудлын хурлын зааланд амжилттай  зохион байгуулагдлаа. Энэ уралдаан мэргэжлийн эрдэмтэд, хүний нөөцийн салбарт ажиллаж байгаа менежер, суралцагчдын оюуны мэлмийг мялаасан, мэргэжлийн баяр болж өндөрлөсөн юм.

Уралдаанд “Багануур” ХК, “Макс” групп, “Монгол телевиз” ХХК, “My Great Palace”ХХК, “Мондулаан трейд” ХХК, “Улуснэт” ХХК, Монгол-Оросын хамтарсан УБТЗ,  “I and R” ХХК компаниудын хүний нөөцийн менежер есөн залуу мэргэжлийн ур чадвараа сорьсноос Тэргүүн байранд “My Great Palace”  ХХК-ийн хүний нөөцийн менежер Б. Оюунтуяа, дэд байранд “Макс” группын хүний нөөцийн менежер С. Отгондулам, гутгаар байранд “Улуснэт” ХХК-ийн хүний нөөцийн менежер Б.Мөнхбат, тусгай байранд “Улаанбаатар өртөө”-ний хүний нөөцийн менежер Н.Баттуяа нар тус тус шалгарлаа.

Ажил мэргэжлийн уралдааны эхний өдөр буюу нэгдүгээр үе шатанд оролцогчид хүний нөөцийн салбарт хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажил, хувь хүний амжилт зэргийг багтаасан илтгэл тавьж, блиц асуултууд, аггон буюу чөлөөт сэдэв сугалж хариулан өөрсдийн сэтгэлгээний цар хүрээ, хурд, мэдлэг, ур чадвараа сорьсон бол дараагийн өдөр хоёрдугаар үе шатанд бодит жишээн дээр ажиллан “Үнэлгээний төв буюу ассесмент центр”-ийн аргаар багаар ажиллах, шийдвэр гаргах, харилцах, хууль эрх зүйн мэдлэг зэрэг мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Хүний нөөцийн менежер, бизнесийн менежмент, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй тэдгээр залуусын дундаж нас 28 байсан бөгөөд хүний нөөцийн салбарт 3-8 жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд байсан тул уралдааныг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болголоо.

Өнгөрсөн жил зохион байгуулсан анхдугаар уралдаан гол төлөв хүний нөөцийн менежерийн суурь ур чадвар, чиг үүрэг,  үйл ажиллагааг олон нийтэд таниулахад чиглэж байсан бол энэ жилийн уралдаан байгууллагад хүний нөөцийн менежерийн гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, ажилтны сургалт ба хөгжлийн талаар мэргэжлийн үйлчилгээг хэрхэн үзүүлэх, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг сайжруулахад голлон төвлөрсөн. Өөрөөр хэлбэл, жил бүрийн ажил мэргэжлийн уралдаан өөр өөр өнгө аястай, практик ач холбогдолтой, тодорхой асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоо биелүүллээ.

Уралдааны ерөнхий шүүгчээр МХНХМХ-ны тэргүүн,  МУИС-ийн Худалдааны сургуулийн профессор Ц.Цэцэгмаа ажилласан.

Уг ажил мэргэжлийн уралдааныг дэмжин хамтран ажиллаж буй ерөнхий зохион байгуулагч МҮЭХ, дэмжигч “АПУ” ХК, “Багануур” ХК, “Да хүрээ трейд” ХХК, Улсын драмын эрдмийн театр,  Монгол Улсын Хөдөлмөрийн төв бирж  болон бусад хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

 

Зохион байгуулах ажлын хэсэг

 

Page 1 of 10

<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Виртуаль сэтгүүл

Статистик үзүүлэлт

Өнөөдөр8
Өчигдөр19
Энэ долоо хоногт55
Энэ сард588
Нийт6578

Санал асуулга

Хүний нөөцийн менежерийн анхан шатны сургалт - 33.3%
Хүний нөөцийн менежерийн мэргэшүүлэх сургалт - 33.3%
Хүний нөөцийн чиглэлээр модулийн сургалтууд - 0%
Сургагч багш, коучингийн сургалт - 33.3%
Бусад - 0%

Total votes: 3
The voting for this poll has ended on: 20 Jun 2011 - 03:29