Written by Tsetsegmaa Category: Бизнес эрхлэгч
Published on 10 May 2011 Hits: 230
Print

Хүмүүс шинээр бизнес эхэлдэггүй шалтгаанууд нь эрсдэлээс эмээх, зоригтой алхам хийдэггүй эсвэл юунаас эхлэхээ мэддэггүйтэй холбоотой байдаг.

Бид танд бизнес төлөвлөгөө бичихээс эхлүүлээд ажилчдаа хэрхэн сонгох болон компаний нэр ямар байх вэ гэх мэт бүх хийгдэх ёстой зүйлийг энэхүү материалдаа тусгасан юм.

Гэхдээ та битгий санаа зовоорой, энэ бүгдийг бид хялбаршуулах үүднээс 75 алхам болгож, алхам бүрийг мэргэжлийн зөвлөгчөөс авсан юм. Иймээс бизнес эхлэхдээ бидний санал болгож буй алхмуудыг аажуу тайвнаар уншиж, санаж, мөрдөх юм бол таны бизнес амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

Танд бизнес төлөвлөгөө бий юу?

Чанартай төлөвлөгөө нь таны эхлэлийг бататгаж өгөх найдвартай хэрэгсэл мөн.


Бизнесээ эхлэхээсээ өмнө хийх анхны зүйл бол чанартай бизнес төлөвлөгөө боловсруулах явдал юм. “Ихэнхи хүмүүс бизнес төлөвлөгөө бичиж эхлээгүйгээс болж их алддаг” гэж Линда Пинсон Anatomy of a Business and Securing Your Company’s Future номын зохиолч хэлж байна. “ Тэдэнд мөнгө эсвэл стратегийн ач холбогдолтой хамтрагч хэрэгтэй: Тэд юу хүсдэг вэ гэвэл бизнес төлөвлөгөө, харин энэ нь тэднийг сандралд оруулдаг.”

Бизнес төлөвлөгөө таны бизнесийн амьдралын мөчлөгт чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг байна. Жишээлбэл: хамгийн түрүүнд энэ бизнесийг эхлүүлэх нь ашигтай юу. Бизнес төлөвлөгөө нь чухал хамтрагчид, зээл олгогчид, ажилчид, бүр хэрэглэгчидтэй харилцах харилцааны хэрэгсэл болдог.

  1. Үзэг цаасаа холбохын өмнө чухал нөөц боломж, багаж хэрэгслүүдийг судлах нь оновчтой.

Хэвлэл ном олж авах, чухал компьютерийн программуудыг суурилуулах нь зарим үйлдлүүдийг хялбаршуулдаг. Өөрийн улс дахь Жижиг бизнесийн холбоо, Жижиг бизнесийг дэмжих төв, их сургууль, коллежууд, хурал цуглаануудаас туслалцаа, чухал мэдээлэл зэргийг олж авах нь зүйтэй.

Та өөрийн төлөвлөгөөгөө бүхэлд нь зөвлөх нарт найдаж орхиж болохгүй. Гэхдээ “Сайн зөвлөгч цагаар хөлслөх нь ихэнхи тохиолдолд маш оновчтой зөвлөмжүүдийг өгч чаддаг” гэж Пинсон зөвлөж байна. Түүнчлэн сайн төлөвлөгөөг зөвлөхөөр боловсруулахад дор хаяж 2000-5000 долларын зардалтай байдаг.

  1. Өөрийн бизнес санаагаа тоон үзүүлэлтээр батлах.

Бизнес төлөвлөгөө нь тоон ба чанарын үзүүлэлтүүдийг адилтган хослуулсан байдаг гэдгийг санах хэрэгтэй. “Бизнес төлөвлөгөө бичнэ гэдэг бол зөвхөн санаагаа бичнэ гэсэн үг биш юм” гэж хэлжээ. “Энэ нь таны санааг санхүүгийн үзүүлэлтэнд буулгахыг хэлж байгаа юм”. Юу гэсэн үг вэ гэвэл өөрийн санаагаа үгээр тайлбарлахын хажуугаар хамгийн нарийвчлалтай тоон үзүүлэлт заавал шаардлагатай юм.

Бичиж эхлэхдээ үйл ажиллагаа, санаагаа тусгаж өгсний дараагаар санхүүгийн хэсэгт шилжих хэрэгтэй. “Өөрийн санаагаа мөнгөн дүнд хувиргаж байх ёстой”. Жишээлбэл: зар сурталчилгааг ямар бодлоготойгоор, хаагуур яаж явах гэдгээ тодорхойлсны үндсэн дээр ямар үнэтэй, зардалтай байх вэ гэдгийг тусгаж өгөх хэрэгтэй. Ингэснээр зар сурталчилгааны зардлыг тооцоолох үзүүлэлттэй боллоо гэсэн үг. “ Таны үйл ажиллагаа, санаа нь ямар нэг мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй юм бол бодитой болж чадахгүй юм”.

  1. Таамаглал дэвшүүлэхдээ оновчтой, бодитой байх ёстой.

Бизнес төлөвлөгөөнд гардаг нийтлэг нэг алдаа бол борлуулалтыг хэт их болгож, зардлаа хэт бага байлгадаг явдал юм. Ашгийн хувийг бодитойгоор тооцоолохын тулд зорилтот зах зээлээ зөв тодорхойлж, тэр зах зээлдээ үндэслэн зардал, орлого таамаглах явдал юм. Энэ нь хэрэглэгч болж болох магадлалтай бүлгүүдийг сонгож, худалдан авалт хийж чадахгүй, хэрэгцээ нь байхгүй, сонирхож авахгүй, үр дүнтэйгээр нэвтрүүлж чадахгүй бүлгүүдийг хасаж зорилтот зах зээлээ тодорхойлно гэсэн үг.

  1. Эхний жилийн бэлэн мөнгөний урсгалаа сар бүрээр нь хамгийн бага байхаар тодорхойл.

Бэлэн мөнгөний урсгал гэдэг бол маш чухал асуудал юм. Цаашлаад дараачийн гурван жилийн ашиг, алдагдлыг таамаглаж, тайлан баланст тусгах. Эндээс ашиг алдагдал тэнцэх цэгийг тодорхойл. Өөрийн зах зээл дээр буй зарим мэдээллүүдийг олж харьцуулан бодитой болж буй эсэхийг шалгах. Хэрэв ногооны худалдааны наймаачид 10%-ийн ашигтай ажиллаж, харин та өөрийн ашгийг 30% гэж таамаглаж байгаа бол тооцооллоо дахин нэг шалгаж үзэхийг зөвлөж байна.

  1. Маркетингт илүү анхаарлаа төвлөрүүл.

Эхлээд зорилгоо тодорхойл. Хоёрт зах зээлийн судалгаа хийх, үүнд зорилтот зах зээлээ тодорхойлох, өрсөлдөгч нарыг тодорхойлох, зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг таамаглах.

Ингэсний дараагаар маркетингийн стратегиа төлөвлөх, үүнд борлуулалтын таамаглал, зар сурталчилгаа, дэмжлэг, PR, сүлжээнүүд, байршил, хэрэглэгчдийн үйлчилгээ, болон бусад маркетингийн суваг, багаж хэрэгслүүдийг тодорхойл. Үүний дараагаар дээрх маркетингийн стратегиудыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, бэнчмаркийнг хийж өөрийн төлөвлөгөө хир бодитой болсон байна вэ гэдгийг үзэх.

Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлох.

Зорилтот хэрэглэгчдээ сонгож дараа нь оновчтой үйл ажиллагааг явуулах.

Бизнесийн үүд хаалгаа бүгдэд нээ. Яагаад заавал зорилтот зах зээлд төвлөрөн бусад зах зээлийн сегментүүдийг орхиж бизнес хийх гэж? “Жижиг бизнес эрхлэгчдийн нэг том асуудал бол худалдан авалт хийж буй хэрэглэгчдэд баярлахаас илүүтэйгээр, тэдний зорилтот хэрэглэгч болох мэдээллүүдийг цуглуулдаггүй.

Оновчтой шинж чанаруудыг онилох нь амжилт ялагдал хоёр ялгааг харуулж чадах боломж юм. Бүгдийг гэж онилохын оронд хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж дараахь хэдэн зөвлөмжүүдийг санаарай.

  1. Битгий магадлах гэж оролд.

Жижиг бизнес эрхлэгчид өөрсдийн хэрэглэгчдийн талаар судалгаа хийж эхлэхээсээ өмнө тэд юу хүсдэг талаар мэднэ гэж төсөөлдөг.

Хэрэв та ресторан байгуулах гэж байгаа бол хэрэглэгч зөвхөн амттай хоолонд дуртай гэж төсөөлсөн бол хэрэглэгчид бусад үйлчилгээ, цэвэр орчин гэдгийг орхигдуулах магадлалтай болж байна.

Таны ирээдүйн хэрэглэгчид танай өрсөлдөгч байгууллагуудаар үйлчлүүлж байгаа болохоор тэднийг судалгааны хэрэгсэл болгон ашиглах нь хялбар. Танай өрсөлдөгч нар дан ганц юу борлуулж байгааг биш хэрхэн яаж маркетинг хийж, ямар үйлчилгээ үзүүлж байгаа зэргийг судлах нь чухал. “Танай ирээдүйн хэрэглэгчид өрсөлдөгч нараас худалдан авалтаа хэрхэн хийж байна. Тэд юу худалдаж авч байна, хэнээс худалдан авч байна, өрсөлдөгч нараас юу сурч авч болох вэ?” энэ бүгдийг тооцоолох хэрэгтэй.

  1. Хамгийн төгс тохирлыг олох.

Жижиг бизнес эрхлэгчдийн тооцоолж олох хамгийн чухал зүйл бол ямар хэрэглэгч манай зорилгыг биелүүлж чадах вэ? гэдгийг олох.

Стратегийн ач холбогдолтой хүмүүс аль нь вэ? Таны хэрэглэгч олноор нь худалдан авдаг уу эсвэл ширхэглэн худалдан авдаг уу? Бизнесийн байгууллага уу эсвэл жирийн иргэд үү? Дундаж орлоготой юу эсвэл дээд түвшний орлоготой юу? Энэ мэтчилэн маш олон үзүүлэлтүүдийг цуглуулсны үндсэн дээр худалдан авалт хийж буй хэрэглэгчдийг дахин үйлчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах юм.

  1. Өөр өөр сегментүүдийг тодорхойл.

Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлсны дараагаар өөр ямар боломж байж болох вэ гэдгийг судлах.

Танай хэрэглэгчид өөр өөр төрлийн олон сегментэд хуваагдаж болно. Дээр дурдсан ресторан байлаа гэж бодоход хятад хоол, европ хоол, цагаан хоол гэх мэт олон төрөл болгож болох юм.

  1. Үнэгүй зах зээлийн судалгааны аргуудыг ашиглах.

Интернет бол мэдээллийн эх үүсвэр болж байна. Өөрийн дуртай ямар ч сэдвээр хайлт хийхэд вэб хуудас, хэлэлцүүлэг, сурталчилгаа гэх мэт маш олон хайлт бий болох болно. Үүний хажуугаар зах зээлийн судалгааны маш олон ном хэвлэл судалгаа хийгдсэн байдаг, тиймээс өөрийн бүс орчинд аль нь тохирч байна вэ гэдгийг үндэслэн судалж болох юм.

  1. Үйлчилгээ, үйлчилгээ, үйлчилгээ.

Жижиг бизнесүүдийн дийлэнх хувь нь муу бүтээгдэхүүнээсээ илүү муу үйлчилснээсээ болоод хэрэглэгчдээ алдаж байдаг.

Танай бизнесийн маркетингийн хамгийн чухал нэг арга бол сайн үйлчилгээ ба борлуулалт байдаг. Та хэрэглэгчдээ үнэн сэтгэлээсээ үйлчилсэн тохиолдолд буцаад тэр хэрэглэгч танай үнэнч хэрэглэгч болдог.

 
Written by Tsetsegmaa Category: Бизнес эрхлэгч
Published on 10 May 2011 Hits: 179
Print
ДААТГАЛ БА АЖИЛЧИД

ХӨРӨНГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ

Бизнесийн даатгалаар өөрийн эрсдлийг бага байлгах. Шинээр бизнес эхлэх болгон тодорхой хэмжээний эрсдэл агуулдаг. Тиймээс ч зарим нэг амжилттай бизнесүүд үргэлж даатгалтай байдаг. Даатгал маш олон төрөл байдаг ч бизнесийн эрсдлийг хамгаалсан нь ховор.Эдгээр нь зах зээлийг хамгаалах эрсдэл, байршил нь амжилттай бус байх эрсдэл, хэрэглэгч таны барааг сонгохгүй байх эрсдэл гэх мэт. Даатгал таны зарим нэг төрлийн эрсдлийг удирдахад зориулагдсан байдаг, тиймээс дараах зөвлөмжүүдээс анхааран үзнэ үү:

44. Мэргэжилтнээс асууж лавлах. Худалдааны байгууллагын даатгал маш нарийн төвөгтэй байдаг. Тиймээс шинээр бизнес эрхлэгчид маш сайн зөвлөхтэй түүнээс эрсдлийн талаар түүнээс хамгаалах даатгалын төрлүүдийг сонгоход туслалцаа авах хэрэгтэй.

45. Ямар эрсдлийн төрөлд өөрийн өмчийг хамруулж байгаа талаар бод. Барилга, тоног төхөөрөмж,компьютор гэх мэт ямар төрлийн өмч хамруулж байгаагаас шалтгаалан гал, ус үер, түүнтэй холбоотой даатгалыг сонгох.

46. Өөрийн хөрөнгийг болгоомжтой сонго. Жишээлбэл, хэрэглэгч эсвэл өөр байгууллага танай компанийг ямар нэг хохирол учруулсаны төлөө шүүхэд хандах юм бол таны оруулсан хөрөнгийг авах болно. Шүхрийн хөрөнгийн бодлого энэ асуудлаас хамгаална. Чадварлаг зөвлөх танд энэ тохиолдлоос хэрхэн гарах талаар зөвлх боломжтой. Ажилчид бэртэж гэмтэх бол бас нэг төрлийн эрсдэл. Ажилчдийн цалин хөлсний даатгал заавал шаардлагатай байдаг. Өөр бусад эрсдэл бол таны ямар салбарт орж байгаагаас шалтгаална. Хэрэв архи согтууруулах ундаагаар үйлчилдэг уушийн газар байсан бол таны хэрэглэгч их согтуугаас болж өөртөө болон бусдад гэм хор учруулах гэх мэт. Энэ тохиолдолд архи, согтууруулах ундааны эрхтэй холбоотой даатгал, хамгаалалт тусгайлан байдаг. Энэ мэтчилэн өөрийн бизнесийг бүрэн ойлгох, мэдрэх нь маш чухал ач холбогдолтой.

47.Гадуур хэс. Сайн зөвлөхтэй болсны дараагаар өөрийн нийлүүлэгч болон бодлогыг үнэлж үз. Тиймээс боломжит бүх хувилбарыг үнэлж, тэднийг хамгаалах арга хэрэгсэлийг сонго.

48. Даатгалтай гээд битгий тайван бай. Зарим өмч, өр төлбөрийн эрсдлийг хуулиар хамгаалаагүй байдаг. Зарим нэг эрсдлийг хамгаалах боломжгүй эсвэл хамгаалах төлбөр нь маш өндөр байдаг. Энэ мэтчилэн үзэгдэл тохиолдох юм бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хамгаалж болно, жишээлбэл ажилчдаа сургах. Сайн бодож төлөвлөсөн арга хэмжээ нь зарим үед даатгалын зардлаас ч хямд тусах үе байдаг.

49.Шинэ аюул занал боломжуудыг анхаар, олж ав. Нэмэлт даатгал эсвэл өөр эрсдлийн удирдлага танд хэрэг болж болно. Жижиг бизнесийн хувьд даатгалгүйгээс, эсвэл хамгаалагдаагүйгээс алдагдалд хүрэх юм бол маш хүнд тусдаг.


САЙН АЖИЛЧДЫГ БҮРДҮҮЛЭХ

Өөрийн бизнесийн ирээдүйд сайн ажилчид хөлсөлж хөрөнгө оруулалт хий. Одоог хүртэл та өөрийн бизнемсийн гол зангилаа болж байжээ, гэхдээ өөрийн хүчнээс илүүг гүйцэтгэнэ гэдэг бол хэцүү. Санаа бүү зов, та хүрэлцэхгүй болж байна гэдэг бол сайн зүйл, учир нь танай компани өсөж байна гэсэн үг. Харин та анхны ажилчдаа ажилд авах цаг болжээ. Гэхдээ ажилчин авахаасаа өмнө та дараачийн хэдэн жилд яах тухайгаа сайн төлөвлөж стратеги боловсруулаарай. Таны гол зорилго бол ажлын байрны 4 аюулаас хол байх, эдгээр нь шилжилт хөдөлгөөн, бүтээмжийн бууралт, дүрэм журам, ажилчдын сэтгэл ханамж. Дараах хэдэн зөвлөмжийг дагаж ажлын бүрдүүлэлтээ хялбар болгоорой.

50. Бичиг цаасны ажлаа хий. Ажилчдын нийгмийн даатгалын дугаар зэргийг цуцлуулах нь чухал зүйл. Ажилчидтай байна гэдэг бол улсад орлогын албан татвар,нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой. Энэ бүгдийг тооцоолох хүн бол танай нягтлан бодогч юм.

51. Юу хайж байгаагаа мэдэх нь чухал. Хүн болзоонд явахдаа нөгөө хүнээс хүсэн хүлээх зүйлүүдийг жагсаадаг. Тиймээс ажлын байрыг тодорхойлж, түүнд хэрэгцээтэй ур чадвар, цалин хөлсний хэмжээг тодорхойлж ямар хүн байх талаар тооцоол. Энэ хялбар мэт боловч үүнийг хэрэгжүүлдэг нь ховор байдаг. Тэд өөрсдөд хамгийн ойр дөт хамаатан саданг ажилд авдаг. Таны бизнес хэр сайн хүнийг тухайн ажлын байр дээр авсанаас шалтгаалан амжилттай байх болно.

52. Ур чадварын нэгдэл бий болго. Сонголт хийх үйл ажиллагаандаа өөр өөр эх үүсвэрүүдийг нэгтгэх нь их ач холбогдолтой. Сургууль коллежуудаас ажилтан хайх нь маш оновчтой сонголтуудыг бий болгодог. Таны санаанд ороогүй газраас хамгийн шилдэг хүмүүсийг олж авсан байдаг. Тэд бол хамгийн сайн сэтгэлгээтэй, эрч хүчтэй хүмүүс байх нь олонтаа. Өөр бас цагаачлагчдаас сонголт хийх нь сонирхолтой үр дүнг гаргаж байдаг. Гэхдээ тэд ажиллах эрхтэй байгааг нь асуух шаардлагатай. Мөн дагалдан байдлаар сайн ажилчдыг таньж олж авах боломж байдаг.

53. Хүмүүсээс хэрхэн ярилцлага авах тал дээр суралц. Ярилцлага хийж байхад сэдвээс хазайх нь амархан байдаг, ялангуяа ярилцлага өгөгч нь таны хамаатан бол. Гэхдээ ярилцлага өгөгчөөс гэрлэсэн байдал, хүүхэдтэй эсэх, ямар дунд сургууль төгссөн эсэхийг асуух нь зарим улс оронд хуулиар хориглосон зүйл байдаг.

54. Чиглүүлж бас идэвхижүүлж бай. Таны ажилд авсан ажилчид таны санаа бодлыг уншиж чадахгүй, тиймээс та сайн харилцагч байж тэднийг сургаж, компанийн зорилго,ажил үүргийн хувиарьтай нь танилцуулж, өөрийн хүлээлтийн талаар хэлж байх ёстой. Ажлын гүйцэтгэлийг хянаж зургаан сар тутам цалин нэмэх боломжийг санал болгож бай. Ажилчдаас ямар төсөл, ажил үүрэг нь тэднийг идэвхижүүлж байгааг асуух. Энэ бүгдийг мэдснээр та өөрийн компаний ажилчдын шилжилт хөдөлгөөнийг багасгах, тэднийг идэвхижүүлдэг жижиг боловч зүйлүүдийг мэдэж авна.

 
Written by Tsetsegmaa Category: Бизнес эрхлэгч
Published on 10 May 2011 Hits: 233
Print

Зөвлөгөө, зөвлөмж авах

Зөвлөгөө, зөвлөмж өгөхийг хүсч буй хүмүүстэй хамтран баг бий болго. Таны бизнесийн зарим нэг хэсэгт хуульч болон нягтлан бодогч нараас зөвөлгөө зөвлөмж авах тохиолдол гарах нь дэмжиггүй юм. Гэхдээ оновчтой зөвлөмж өгөх хүмүүсийг хэрхэн яаж олох вэ?

-Урьдчилан төсөөл. Та өөрийн бизнесээ 10 жилийн дараа хаана байна гэж төсөөлж байна вэ? Хуульч сонгох үйл ажиллагаа бол маш чухал, ялангуяа та олон нийттэй харьцах эсвэл хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах гэж байгаа бол. Хөрөнгө оруулагч нар ихэнх тохиолдолд ямар хуульч сонгосноос хамааран шийдвэрээ гаргадаг. Хуулийн зөвөлгөө өгдөг байгууллагуудаас тухайн хуульчийн ур чадвар, мэдлэг, туршлага зэргийг үнэлэн оновчтой сонгох нь чухал байдаг. Түүнчлэн төрийн бус, ашгийг бус байгууллагуудаас чадварлаг хүмүүсийг олж авах боломж байдаг.

-Нягтлан бүртгэ. Санхүү бүртгэлийн компанитай хамтран байгууллагынхаа санхүүгийн орчин, мөнгөний урсгал зэргийн сайн тодорхойлж авах нь чухал. Удирдлага байгууллага байгуулагдахаас эхлүүлэн санхүүгээ хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг нь амжилтын нэг үндэс болдог. Түүнчлэн жижиг хэлбэрийн санхүү бүртгэлийн программ хангамж ашиглах нь бизнесийн эхэн үед оновчтой байдаг , мөн үүний хажуугаар цагийн нягтлан бүртгэгч авч ажиллуулах нь зарим үед зөв байдаг.

-Багцал. Мэргэжлийн үйлчилгээний пүүс фирмүүд өөрсдийн үйлчилгээг багцалсан байдаг. Тиймээс хуулийн болон нягтлан бүртгэлийн үйлчилгээ авахдаа тухйан пүүс фирмээс үнэгүй ямар үйлчилгээ үзүүлэх вэ, эсвэл давхар ямар үйлчилгээ үзүүлдэг талаарх лавлан асууж өөрсдийн боломжийг нээх нь чухал байдаг.

- Чадварлаг баг сонго. Санхүүгийн мэргэжилтэн сонгохдоо тухайн мэргэжлийн хир их зав цаг, хүч гаргах төлөвлөгөөтэй абайгааг тандах ёстой. Үүнийг тухайн мэргэжилтний хүсэл сонирхлыг лавласнаар мэдэж болно. Жишээ нь тухайн мэргэжилтний ямар байгууллагад ажиллах сонирхолтой байгааг асууж болно. Өөр нэг жишээ бол нэг ширхэг цаас дээр тухйан байгууллагад юу хийж өгөх бэлэн байгааг бичүүлж ав. Энэ бичилбэрээс хангалттай үйлчилгээ авах эсэхээ бодох боломжтой болно.

- Харилцаа үүсгэ. Тодорхой үйлчилгээ авсны дараагаар мэргэжилтний харилцаагаа тасалж болохгүй бөгөөд өөр шинэ үйлчилгээ боломжийг судалж, өөрийн бизнес хэрхэн өөрчлөгдөж буй талаар түүнтэй холбогдох зөвлөмж зөвөлгөө авах хэрэгтэй. Энэ харилцааг үүсгэх нэг жишээ бол та урьд ажиллаж байсан хуульчтайгаа сар бүр уулзаж үдийн хоолонд орох. Эндээс тухайн хүн таны бизнест үнэн сэтгэлээсээ анхаарч байвал тухайн хүн таны багийн нэг гишүүн болсон гэж үзэж болно.

- Мөнгө олох. Эхлэлтийн хөрөнгө олдохгүйгээс бизнесээ эхлэхгүй байх нь буруу. Магадгүй мөнгөтэй байж мөнгө бий болгоно гэж үздэг хүмүүс байдаг, гэхдээ энэ бол давагдашгүй даваа биш юм. Зарим хүмүүс бизнесээ эхлэхэд маш их мөнгө шаардлагатай гэж сүрдсэн байдаг, яг үнэндээ бол тийм ч их мөнгө шаардлагагүй юм. Ихэнхи амжилттай бизнесүүд бол маш бага, жижиг зүйлээс эхэлсэн байдаг.

- Өөрийн санхүүжилт. Хамгийн түрүүнд та өөрөө энэ бизнесээ санхүүжүүлэх боломжтой юу гэдгээ судал. Хувийн хадгаламж болон жижиг хэлбэрийн зээлийг судалж хөрөнгө оруулалт хийх боломжуудыг анхаарах хэрэгтэй.

- Хувь санхүүжүүлэгч хайх. Ирээдүйд бий болох ашгийг хуваалцах замаар санхүүжилт олох боломж бас бий.Тодорхой хугацааны дараагаар төлбөрийг төлөх, хувааж төлөх, урьдчилгаа төлөх гэх мэт санхүүжилтийг хийх нь чухал.

- Найз нөхөд, гэр бүлийн санхүүжилт. Санхүүжилт хэзээд хэрэгтэй байдаг, тиймээс ч бэлэн мөнгө олж авах нэг үүсвэр бол гэр бүл, найз нөхдөөс асууж үзэх. Банк санхүүжилтийн байгууллагаас илүүтэйгүүр таны хамаатан садан бизнест туслахад бэлэн байдаг, түүнчлэн аливаа санхүүжилтээс бага хүү санал болгож болох юм. Таны бизнес тодорхой нэг түвшинд хүрсний дараагаар хэн нэгэнд хандан хөрөнгө оруулалт хүсэхэд хялбар байна.

- Нийлүүлэгчидтэй хамтран ажиллах. Таны нийлүүлэгчид ихэнх тохиолдолд маш ашигтай санал танд өгөх болно. Энэ нь нэгэн төрлийн зээлийн хэлбэр ч байж болно. Хугацаатай бараа материал авах, түүндээ тодорхой хэмжээний хүү төлөх зэрэг үйл ажиллагаа дагалдаж байдаг.

- Газрын эзэнтэй хамтран ажилла. Бүх л бизнес анхлан эхлэхдээ өөрийн байр, саванд эхлэх нь чухал. Гэхдээ худалдаа борлуулалтын ажил хийж буй тохиолдолд ямар нэг өөр ашигтай байршилд заавал мөнгө зарах хэрэгтэй болно. Зарим нэг алсыг хардаг газрын эзэд бизнес эрхлэгчдэд эхний хэдэн сар үнэгүй түрээслэнэ гэх мэь санал өгдөг. Ийм хүмүүстэй хамтран ажиллах нь бизнес эрхлэгчдэд маш том дэмжлэг болдог.

-Үйл ажиллагааны туршлагатай болсны дараа банкинд ханд. Банк жижиг бизнестэй хамтран ажиллах сонирхолтой байдаг. Тиймээс тэдний энэ сонирхолыг үндэслэн жижиг зээл авч, шаардсан хугацаанд эргүүлэн төлөх, ингэснээр тэдний итгэлийг олж авснаар илүү том санхүүжилт авах боломж бий болдог.

 

Виртуаль сэтгүүл

Статистик үзүүлэлт

Өнөөдөр8
Өчигдөр19
Энэ долоо хоногт55
Энэ сард588
Нийт6578

Санал асуулга

Хүний нөөцийн менежерийн анхан шатны сургалт - 33.3%
Хүний нөөцийн менежерийн мэргэшүүлэх сургалт - 33.3%
Хүний нөөцийн чиглэлээр модулийн сургалтууд - 0%
Сургагч багш, коучингийн сургалт - 33.3%
Бусад - 0%

Total votes: 3
The voting for this poll has ended on: 20 Jun 2011 - 03:29