Written by Tsetsegmaa Category: Бидний тухай
Published on 15 October 2011 Hits: 615
Print

“Байгууллагынболонхувьхүнийчадамжийгнэмэгдүүлэхэдстратегийнудирдлагыгашиглахнь”сэдэвтолонулсынсургалтсеминар 2011 оны10 дугаарсарын8-ныөдөр“Палас”зочидбуудлынсургалтынтанхимдамжилттай зохионявагдлаа.  ХБНГУ-ынЛойфанаихсургуулийндоктор,профессор У.Гунтер  сургалт семинарыг  маш сонирхолтой  үр өгөөжтэй явуулж  оролцогчдын таашаллыг хүлээсэн болно. Уг сургалт  семинарт“АПУ“ХК, “ХөтөлЦШ”ХК, Голомтбанк,      “Шинээшивээ“ХХК, “Говь“ХК, “Багануур”ХК  зэрэг байгууллагуудын  хүнийнөөцийн  менежер, удирдахажилтнуудоролцлоо. Нийт оролцогчдодоо хамтран ажилласанд талархал илэрхийлж ажлын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!

 
Written by Tsetsegmaa Category: Бидний тухай
Published on 10 May 2011 Hits: 880
Print

“ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ХӨТӨЧ” төв нь 2005 оны сүүлчээр байгуулагдсан бөгөөд иргэд байгууллагын хөгжлийг дэмжихэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслах зорилготой төрийн бус байгууллага юм. Тус төвийг үүсгэн байгуулагчид нь байгууллагын менежментээр мэргэшсэн, үндэсний болоод олон улсын төслүүд дээр ажилладаг, АНУ, Их Британи, Австрали, Герман, Ирланд, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудад бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, өндөр ур чадвартай, тухайн салбартаа тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, туршлагатай менежерүүд юм.

Төвийн зорилго нь бизнес болон хүний нөөцийн менежментийн төрөл бүрийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж байгууллагын болон хувь хүний хөгжилд түлхэц үзүүлэх, хүний хөгжлийн олон хувилбаруудыг санал болгох, хэрэгжүүлэх замаар Монгол орны хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулах явдал юм.

Манай баг Танд болон танай байгууллагын хамт олонд бизнесийн удирдлагын анхан, дунд, дээд түвшин болоод нийтлэг гэсэн ангиллаар дараах чиглэлээр сургалт явуулж, мэргэжлийн зөвлөгөө өгнө. Үүнд:


Бизнесийн удирдлагын анхан шатны сургалт: Менежмент, маркетинг, борлуулалт, нягтлан бодох бүртгэл, харилцагчийн үйлчилгээ болон санхүүгийн үндэс

Бизнесийн удирдлагын дунд шатны сургалт: Бизнес төлөвлөлт, Хүний нөөцийн менежмент, Төслийн менежмент, Борлуулалтын менежмент, Худалдааны менежмент, Маркетингийн менежмент, Харилцагчийн үйлчилгээний удирдлага, Олон улсын худалдаа ба гэрээний эрх зүй, Санхүүгийн удирдлага, Зардлын ба татварын бүртгэл, Нягтлан бодох бүртгэлийн программ хэрэглээ

Бизнесийн удирдлагын дээд шатны сургалт: Стратегийн удирдлага, бүлгийн /баг/-ийн менежмент, Бизнесийн сэтгэл зүй, Бизнесийн харилцааны соёл, Манлайлал, Чанарын Нэгдсэн Удирдлага, Балансжигдсан үнэлгээний хуудас(Balanced Scorecard).

Нийтэд зориулсан сургалт: Жижиг бизнесийн эдийн засаг ба менежмент, Цагийн менежмент, Хувь хүний хөгжил ба зохион байгуулалт

Бид танай байгууллага болон бизнесийн өмнө тулгамдаад байгаа бүх асуудлаар оношилгоо хийж, зөвлөгөө өгнө.

Бидний үйл ажиллагааны онцлог:

  1. Хувь хүн, байгууллагын хэрэгцээнд зориулан сургалт явуулах олон талт, уян хатан, өргөн сонголт бүхий сургалтын хөтөлбөр
  2. Байгууллагын үйл ажиллагааны оношилгоо хийж, зөвлөгөө өгөх мэргэшсэн чадварлаг баг
  3. Шинэ мэдлэг, шинэлэг мэдээлэл
  4. Үндэсний болоод олон улсын экспертүүдийн хамтын ажиллагаа

МАНАЙ БАГИЙН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тус төвийн гүйцэтгэх захирал Ц.Цэцэгмаа

 

Дотоодын зөвлөхүүд: Гадаадын зөвлөхүүд:
  • Я. Шуурав /Доктор, профессор/
  • Ц. Аюурзана /Доктор, профессор/
  • Х. Пүрэвдагва /Доктор, профессор/
  • Ц. Цэцэгмаа /Доктор, дэд профессор/
  • Ч. Энхбаяр /Доктор, дэд профессор, ММНБ/
  • Э. Ууганбилэг /Кембрижийн их сургуулийн магистр/
  • Ш.Алтанцэцэг /БУ-ын магистр, докторант/
  • Д.Болормаа/БУ-ын магистр/
  • Ч.Оюунцэнд/Хандоны ИС-ийн магистр, ММНБ/
  • Ullrich Guenter (Герман)
  • Chris Lightfoot (Австрали)
  • Жон Фарнхам (АНУ)
  • Chris Cartwright (Англи Улс)




МАНАЙ БАГИЙН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА

Тус төвийн гүйцэтгэх захирал Ц.Цэцэгмаа - ОХУ-ын Эрхүү хотын УАААДС-ийг хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Мөн тус хотын Байгалийн бүсийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургуульд боловсролын доктор хамгаалсан. 1989-2003 онд төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаад 2004 оноос ХҮДС-д багшилж байгаа. Одоо ХҮДС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал. Дэд профессор цолтой.

Сургалтын менежер Б.Шүрэнцэцэг-ХҮДС-ийг худалдааны менежмент мэргэжлээр, ШУТИС-ын КТМС-ийн хүний нөөцийн удирдлагын магистрыг дүүргэсэн. Улсын төв номын санд 10 гаруй жил ажилласан. Одоо ХҮДС-д менежментийн багш.

Гадаад харилцааны менежер Т.Бэхбат - МУИС-ыг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Англи улсад гадаад хэл болон маркетингийн чиглэлээр 4 жил суралцаж дүүргэсэн. “Залуу монгол” компанид маркетинг борлуулалтын менежерээр ажиллаж байсан. Одоо ХҮДС-ийн магистрант.

 
Written by Tsetsegmaa Category: Бидний тухай
Published on 10 May 2011 Hits: 706
Print

Эрхэм уншигчдаа, хүндэт зочид оо,

Та бүхэнтэй өөрийн байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулан уулзаж байгаадаа туйлын баяртай байна.

XXI зуун бол мэдээлэл, мэдлэгийн зуун гэдэгтэй хэн ч маргахгүй. Өдрөөс өдөрт бид мэдээлэл ямар өргөн хүрээтэй, хурдтай тархаж байгааг мэдэрч байна. Ийм хөдөлгөөнтэй, хурдтай, өөрчлөмтгий нийгэмд бид мэдсэн, сонссон, сурсан зүйлээ бусадтай хуваалцах, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч мэдлэг болгон хувиргах, улмаар хувийн амьдрал, ажил мэргэжилдээ хэрэгжүүлэх ур чадварт суралцах явдал чухал болоод байна.

Миний бие 1998 онд “Хүний нөөцийн удирдлага ба хөгжил” (гарын авлага), 2001 онд “Хүний нөөцийн менежмент” (сурах бичиг), “Менежмент” (хамтын бүтээл), 2005 онд хэсэг нөхдийн хамт “Хөгжил дэвшлийн хөтөч” менежментийн сургалтын төв байгуулж, улмаар түүний дэргэдэх “Хүний нөөцийн удирдлага” сэтгүүлээр дамжин Та бүхэнтэй эчнээ танил болсон гэдэгт итгэлтэй байдаг. Цаашид ч хүний нөөцийн удирдлага ба хөгжлийн чиглэлээр шинэ шинэ ном, гарын авлага гарган Та бүхний оюуны хэрэгцээг хангахад бага болов ч хувь нэмэр оруулна гэж амлая. Гэвч цагийн аясаар дээр дурдсанчлан мэдээллийг шуурхай хүргэх, шинэ мэдлэгийг хурдтайгаар түгээн дэлгэрүүлэх шаардлага байгааг мэдэрч өөрийн байгууллагынхаа цахим хуудсыг шинээр нээж Та бүхэнтэй өдөр тутам уулзах боломжтой болж байгаадаа баяртай байна.

“Хүний нөөц” хэмээх ойлголт өөрөө өргөн хүрээг хамарч байдаг болохоор хөгжиж дэвших, суралцаж боловсрох сонирхолтой хувь хүн болоод байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежерүүдэд зориулагдсан олон сонирхолтой мэдээлэл, мэдлэгийг Та манай сайтын холбогдох булангуудаас авах боломжтой. Танд менежмент болоод хүний нөөцийн талаар мэдээлэл дутагдвал, мэдлэг хүрэлцэхгүй байвал, асуудал тулгарвал, зөвлөгөө шаардлагатай бол бидэнд хандаарай. Бид мэргэжлийн өндөр түвшинд Таны хэрэгцээг хангахын төлөө ажиллана.


Хүндэтгэсэн,

Хөгжил дэвшлийн хөтөч” менежментийн сургалтын төвийн захирал

Доктор Ц.Цэцэгмаа

 
Written by Tsetsegmaa Category: Бидний тухай
Published on 10 May 2011 Hits: 919
Print

Үндэсний зөвлөхүүд:

Я. ШУУРАВ (Монгол Улсын гавъяат багш)

Төгссөн сургууль: МУИС

Суурь мэргэжил: Аж үйлдвэрийн эдийн засаг, зохион байгуулалт

Эрдмийн зэрэг цол: Доктор, профессор

Эрдэм шинжилгээ,

судалгааны чиглэл: Байгууллагын менежмент, Хөдөлмөрийн

шинжлэх ухааны зохион байгуулалт, Насанд

хүрэгчдийн сурган, Үндэсний онцлогтой

менежментийн загвар, Нийгмийн хамгаалал

Ажилладаг байгуул-

лага, албан тушаал: МУ-ын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын

Академи, Бизнесийн удирдлагын

сургуулийн захирал

Гол бүтээл:

Менежмент (хамтын бүтээл), УБ, 2000, 2005

Стратегийн удирдлага, УБ, 2000

Менежментийн шинэ парадигма, УБ, 2005

Ц. АЮУРЗАНА

Төгссөн сургууль: ЗХУ-ын Эрхүү хотын УАААДС(хуучнаар)

Суурь мэргэжил: Санхүүч

Эрдмийн зэрэг цол: Доктор, профессор

Эрдэм шинжилгээ,

судалгааны чиглэл: Банкны санхүүгийн удирдлага

Ажилладаг байгуул-

лага, албан тушаал: МУИС-ийн ЭЗДС-ийн Санхүүгийн удирдлагын

тэнхмийн багш

Гол бүтээл: Монголын үйлдвэрлэлийн удирдлага, УБ, 1977

Удирдах ажилтны эдийн засгийн шинжилгээ, УБ, 1986

Өөрийгээ санхүүжүүлэх зарчим, УБ, 1990

Бизнес хийх ухаан (2 боть), УБ, 1991

Аж ахуйн нэгжийн санхүү, УБ, 2001

Х. ПҮРЭВДАГВА

Төгссөн сургууль: МУИС

Суурь мэргэжил: Аж үйлдвэрийн эдийн засаг, зохион байгуулалт

Эрдмийн зэрэг цол: Доктор, профессор

Эрдэм шинжилгээ,

судалгааны чиглэл: Удирдлагын онол, зохион байгуулалт,

байгууллагын менежмент, мотиваци, Чингис

хааны менежмент

Ажилладаг байгуул-

лага, албан тушаал: ШУТИС, КТМС-ийн Менежментийн салбарын

эрхлэгч

Гол бүтээл:

Менежер (ур чадвар), УБ, 1994

Менежмент (хамтын бүтээл), УБ, 2000, 2005

Чингис хааны менежмент, УБ, 2005

Ц. ЦЭЦЭГМАА

Төгссөн сургууль: ЗХУ-ын Эрхүү хотын УАААДС(хуучнаар)

Суурь мэргэжил: Хөдөлмөрийн эдийн засагч

Эрдмийн зэрэг цол: Доктор, дэд профессор

Эрдэм шинжилгээ,

судалгааны чиглэл: Хүний нөөцийн удирдлага ба хөгжил, Жижиг

дунд бизнесийн удирдлага, Хүн амын шилжих

хөдөлгөөн

Ажилладаг байгуул-

лага, албан тушаал: Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш

Гол бүтээл:

Менежмент (хамтын бүтээл), УБ, 2000, 2005

Хүний нөөцийн менежмент (сурах бичиг), УБ,

2000

Жижиг дунд үйлдвэрлэлийн эдийн засаг ба

менежмент, УБ, 2004

Ч. ЭНХБАЯР

Төгссөн сургууль: ЗХУ-ын Эрхүү хотын УАААДС(хуучнаар)

Суурь мэргэжил: Санхүүч

Эрдмийн зэрэг цол: Доктор, профессор

Эрдэм шинжилгээ,

судалгааны чиглэл: Татварын бодлого, түүний зохицуулалт

Ажилладаг байгуул-

лага, албан тушаал: МУИС-ийн ЭЗДС-ийн Санхүүгийн удирдлагын

тэнхмийн багш

Гол бүтээл:

Олон улсын татвар УБ, 2003

Татвар хураалт хяналт УБ, 2004

Санхүүгийн менежмент (гарын авлага) УБ, 2005

Э. УУГАНБИЛЭГ

Төгссөн сургууль: ЗХУ-ын Эрхүү хотын УАААДС(хуучнаар)

Суурь мэргэжил: Хөдөлмөрийн эдийн засагч

Эрдмийн зэрэг цол: Кембрижийн их сургуулийн МВА

Эрдэм шинжилгээ,

судалгааны чиглэл: Нийгмийн хамгаалал, жендерийн асуудал

Ажилладаг байгуул-

лага, албан тушаал: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн

банкны Монгол дахь төлөөлөгчийн газар

ажиллаж байсан.

Олон улсын төслүүд дээр төслийн ажилтнаар

ажилладаг. Одоо Вьетнамд Европын холбооны

төсөл дээр ажиллаж байгаа

Гол бүтээл:

Төслийн эдийн засгийн шинжилгээ (хамтын

бүтээл), УБ, 2003

Гадаадын зөвлөхүүд:

УИЛРИХ ГУНТЕР (Герман)

Төгссөн сургууль: Лондон болон Берлин хотын Сэтгэлзүй, эдийн

засгийн онолын сургууль

Суурь мэргэжил: Сэтгэл зүйч

Эрдмийн зэрэг цол: Доктор, профессор

Эрдэм шинжилгээ,

судалгааны чиглэл: Хүний нөөцийн удирдлага ба хөгжил, Бизнесийн

сэтгэлзүй

Ажилладаг байгуул-

лага, албан тушаал: Люнебургийн их сургуулийн Бизнесийн

сэтгэлзүйн тэнхмийн эрхлэгч

Гол бүтээл: Бизнесийн сэтгэлзүйн чиглэлээр 10 гаруй

бүтээл, ЭШ өгүүлэл

КРИС ЛАЙТФУУТ (Австрали)

Төгссөн сургууль: Австралийн Мейлбурн болон Лондоны их

сургууль

Суурь мэргэжил: Эдийн засагч

Эрдмийн зэрэг цол: Магистр

Эрдэм шинжилгээ,

судалгааны чиглэл: Хөгжиж буй орнуудын эдийн засгийн шинэчлэл,

Хөгжлийн эдийн засаг

Ажилладаг байгуул-

лага, албан тушаал: Азийн хөгжлийн банк болон олон улсын

хөгжлийн байгууллагын эдийн засгийн бие

даасан зөвлөх

ТЕРРИ ЖОН ФАРНХАМ (Америк)

Төгссөн сургууль: АНУ-ын Колорадогийн Их Сургууль болон

Аризоны Их Сургууль төгссөн

Суурь мэргэжил: Олон Улсын Харилцаа

Эрдмийн зэрэг цол: Доктор, профессор

Эрдэм шинжилгээ, Улс төр судлал, Байгууллагын өөрчлөлт,

судалгааны чиглэл шинэчлэлтийн удирдлага, Олон улсын түвшний

маргаан шийдвэрлэлт

Ажилладаг байгуул- НҮБ болон Африкийн Хөгжлийн Банкны зөвлөх

лага, албан тушаал:

Олон нийтийн байгуул-

лагын гишүүнчлэл: АНУ-ын Хүний Нөөцийн Холбооны жинхэнэ

гишүүн

КРИС КАРТВРАЙТ(Англи)

Төгссөн сургууль: Английн сургагч багшийн дээд курс

Суурь мэргэжил: Сургагч багш

Ажлын туршлага: 24 жил сургагч багшаар ажиллаж байгаа.

Сургалтын захиалагч байгууллагууд: The

Metropolitan Police Service, Boots the Chemist,

Crookes Healthcare, World Challenge Expeditions,

Barclays Bank PLC, HSBC Bank PLC, Kodak

Eastman Inc, The Sheffield University, Connexions

UK, Nokia - Europe, Unique Solutions, Derwent

Training, Peak Training, The Lindley Educational

Trust, Outward Bound, YMCA, TATA Steel, The

British Canoe Union, The Co-operative Society, KE

Adventure Travel and Palanquin Adventure and

Discovery

Ажилладаг байгуул-

лага, албан тушаал: UK дахь Зүүн Азийг хариуцсан аялал

жуулчлалын зөвлөлгөө, сургалт хариуцдаг

байгууллагад сургагч багш, Их Британы

жуулчдын анхаарлыг Монгол руу татан адал

явдал бүхий аяллыг зохион байгуулагч

 

Дижитал мэдээ

Статистик үзүүлэлт

Өнөөдөр6
Өчигдөр7
Энэ долоо хоногт97
Энэ сард364
Нийт9005

Санал асуулга

Хүний нөөцийн менежерийн анхан шатны сургалт - 33.3%
Хүний нөөцийн менежерийн мэргэшүүлэх сургалт - 33.3%
Хүний нөөцийн чиглэлээр модулийн сургалтууд - 0%
Сургагч багш, коучингийн сургалт - 33.3%
Бусад - 0%

Total votes: 3
The voting for this poll has ended on: 20 Jun 2011 - 03:29