“ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ХӨТӨЧ” төв нь 2005 оны сүүлчээр байгуулагдсан бөгөөд иргэд байгууллагын хөгжлийг дэмжихэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслах зорилготой төрийн бус байгууллага юм. Тус төвийг үүсгэн байгуулагчид нь байгууллагын менежментээр мэргэшсэн, үндэсний болоод олон улсын төслүүд дээр ажилладаг, АНУ, Их Британи, Австрали, Герман, Ирланд, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудад бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, өндөр ур чадвартай, тухайн салбартаа тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, туршлагатай менежерүүд юм.
Төвийн зорилго нь бизнес болон хүний нөөцийн менежментийн төрөл бүрийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж байгууллагын болон хувь хүний хөгжилд түлхэц үзүүлэх, хүний хөгжлийн олон хувилбаруудыг санал болгох, хэрэгжүүлэх замаар Монгол орны хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулах явдал юм.
Манай баг Танд болон танай байгууллагын хамт олонд бизнесийн удирдлагын анхан, дунд, дээд түвшин болоод нийтлэг гэсэн ангиллаар дараах чиглэлээр сургалт явуулж, мэргэжлийн зөвлөгөө өгнө. Үүнд:
Бизнесийн удирдлагын анхан шатны сургалт: Менежмент, маркетинг, борлуулалт, нягтлан бодох бүртгэл, харилцагчийн үйлчилгээ болон санхүүгийн үндэс
Бизнесийн удирдлагын дунд шатны сургалт: Бизнес төлөвлөлт, Хүний нөөцийн менежмент, Төслийн менежмент, Борлуулалтын менежмент, Худалдааны менежмент, Маркетингийн менежмент, Харилцагчийн үйлчилгээний удирдлага, Олон улсын худалдаа ба гэрээний эрх зүй, Санхүүгийн удирдлага, Зардлын ба татварын бүртгэл, Нягтлан бодох бүртгэлийн программ хэрэглээ
Бизнесийн удирдлагын дээд шатны сургалт: Стратегийн удирдлага, бүлгийн /баг/-ийн менежмент, Бизнесийн сэтгэл зүй, Бизнесийн харилцааны соёл, Манлайлал, Чанарын Нэгдсэн Удирдлага, Балансжигдсан үнэлгээний хуудас(Balanced Scorecard).
Нийтэд зориулсан сургалт: Жижиг бизнесийн эдийн засаг ба менежмент, Цагийн менежмент, Хувь хүний хөгжил ба зохион байгуулалт
Бид танай байгууллага болон бизнесийн өмнө тулгамдаад байгаа бүх асуудлаар оношилгоо хийж, зөвлөгөө өгнө.
Бидний үйл ажиллагааны онцлог:
МАНАЙ БАГИЙН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
| Тус төвийн гүйцэтгэх захирал | Ц.Цэцэгмаа |
| Дотоодын зөвлөхүүд: | Гадаадын зөвлөхүүд: |
|
|
Тус төвийн гүйцэтгэх захирал Ц.Цэцэгмаа - ОХУ-ын Эрхүү хотын УАААДС-ийг хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Мөн тус хотын Байгалийн бүсийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургуульд боловсролын доктор хамгаалсан. 1989-2003 онд төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаад 2004 оноос ХҮДС-д багшилж байгаа. Одоо ХҮДС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал. Дэд профессор цолтой.
Сургалтын менежер Б.Шүрэнцэцэг-ХҮДС-ийг худалдааны менежмент мэргэжлээр, ШУТИС-ын КТМС-ийн хүний нөөцийн удирдлагын магистрыг дүүргэсэн. Улсын төв номын санд 10 гаруй жил ажилласан. Одоо ХҮДС-д менежментийн багш.
Гадаад харилцааны менежер Т.Бэхбат - МУИС-ыг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Англи улсад гадаад хэл болон маркетингийн чиглэлээр 4 жил суралцаж дүүргэсэн. “Залуу монгол” компанид маркетинг борлуулалтын менежерээр ажиллаж байсан. Одоо ХҮДС-ийн магистрант.